/ / "ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭН"-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

"ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭН"-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дунд  "Хүндийн өргөлтийн тэмцээн" 2019 оны 2 дугаар сарын “Хүч” спорт хороонд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 61, 67, 73, 81, -96, +96 нийт 6 жинд, 29 анги байгууллагын 170 гаруй баг тамирчид  оролцсон юм.

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчдаас 67 жинд ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваадорж, 73 жинд харуулчин, дэд ахлагч Э.Шинэцогт, -96 жинд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Шижирбат нар авхаалж самбаа, хүч чадлаа сорьсон, амжилттай оролцсон байна.

Уг тэмцээнд "Тэргүүн байр"-т 153 оноогоор Эргүүл хамгаалалтын газар, "Дэд байр"-т 120 оноогоор Дотоодын цэргийн 805 дугаар анги, "Гутгаар байр"-т Дотоодын цэргийн 05 дугаар анги шалгаран тэмцээн амжилттай өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна