/ / ЖУДО, ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЖУДО, ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Дорнод аймгийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах "Жудо-2019", "Чөлөөт бөх" тэмцээн 2019 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Аймгийн спорт хороон дээр зохион явагдаж, цагдаагийн газраас хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Х.Үүрцайх ахлагчтай баг тамирчид оролцлоо.

Цагдаагийн алба хаагчид жудо бөхийн тэмцээнд багаараа 3 дугаар байранд шалгарч, хүрэл медалийн эзэд болсон бол чөлөөт бөхийн тэмцээнд цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Шижирбат 86 кг-ийн жинд түрүүлж, хошой аварга болсон байна. Амжилт гарган байгууллагынхаа нэрийг өндөрт өргөсөн баг тамирчиддаа баяр хүргэж, дараа дараагийн барилдаанд амжилтаа бататгаж, уран сайхан мэхийг үзүүлж, дэмжсэн олныгоо баясгана гэдэгт найдаж байна.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна