/ / ХЭРЛЭН ГОЛЫН ЖАВАР АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

ХЭРЛЭН ГОЛЫН ЖАВАР АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын А/135 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд тус Цагдаагийн газрын алба хаагчид, тэдний гэр бүлийн дунд "Хэрлэн голын жавар" арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Шуурахй удирдлагын тасгаас зохион байгууллаа.

Арга хэмжээ Хэрлэн голын хөвөөнд зохион байгуулагдаж, тасгуудын 6 хүний бүрэлдэхүүнтэй 9 баг тамирчид оролцон, мөсний шагай, сумо, олс таталтын тэмцээн, хээрийн цай шалгаруулах төрлүүдээр ур чадавр, хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан, хамт олны халуун дулаан уур амьсгалын дунд 1 өдрийг өнгөрүүллээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2 дугаар баг тэргүүн байранд шалгарч, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал, 1 тооны хундан цагаан хониор шагнуулсан бол, Захиргааны удирдлагын тасаг дэд байранд шалгарч, өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал, 1 тооны ямаагаар шагнуулж, төгсгөлд  алба хаагчид дурсгалын зургаа авхуулсан байна.

Нийт алба хаагчид тэдгээрийн гэр бүлд эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна