/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН "ОФИЦЕР БҮРЭЛДЭХҮҮН"-ИЙ НЭГДСЭН СУРГАЛТ ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН "ОФИЦЕР БҮРЭЛДЭХҮҮН"-ИЙ НЭГДСЭН СУРГАЛТ ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах, офицер бүрэлдэхүүний манлайлал, албаны шуурхай бэлэн байдал, ажлын хариуцлага, хувь хүний сахилга ёс зүйн байдалд дүгнэлт хийх, зөрчил дутагдлыг засах, засуулах, ажлын үр дүн, шат дараалсан ажлын хяналт, алба хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор тус Цагдаагийн газарт анх удаа “Офицер бүрэлдэхүүнийн нэгдсэн сургалт, зөвөлгөөн”-ийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Уг зөвөлгөөн жагсаалын үзлэгээр эхэлж, удирдамж төлөвлөгөөний дагуу явагдлаа.
Зөвлөгөөнд: 
- Аймгийн Тамгын газрын дарга П.Бат-Өлзий “Төрийн алба хаагчдын ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр, 
- Аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Э.Нандин-Эрдэнэ “Төрийн албаны /шинэчилсэн найруулга/ тухай хууль, нийгмийн баталгаатай холбоотой дүрэм журам” сэдвээр, 
- Хилийн цэргийн 0132-р ангийн штабын дарга, дэд хурандаа Б.Дашдэндэв “Дүрэмч ажиллагаа, жагсаалын үзлэг, албаны бэлэн байдлын талаарх мэдээлэл” сэдвээр,
- Хан-Уул цогцолбор сургуулийн захирал гавъяат багш Г.Бүдтуяа “Нийгмийн харилцаан дахь гэр бүл” сэдвээр, 
- Аймгийн Прокурорын газрын туслах прокурор Б.Батжаргал “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудал” сэдвээр, 
- Аймгийн Тагнуулын газраас “Төрийн нууцын хамгаалалтанд хяналт тавих асуудал” сэдвээр, 
- Цагдаагийн газрын Ахмадын хорооны дарга, бэлтгэл хошууч Х.Болдбаатар “Ахмад ажилтнуудын ажлын арга барил, туршлага” сэдвээр
-Сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Ү.Алтантуяа “Байгууллагын хөгжил манлайлал” сэдвээр, 
-Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Очирпүрэв “Алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлага” сэдвээр, 
-Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Алтанцоож “Хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын чиглэлээр тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнээс гарах арга зам” сэдвээр 
-Цагдаа-эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, ГБХХГХУСАМэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Нэргүй “Цагдаа-эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулж буй арга хэмжээ” сэдвээр,
-Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа З.Баянжаргал “Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлыг чиглэлээр мэдээлэл” сэдвээр тус тус мэдээлэл хийж, Цагдаагийн газрын нийт 86 офицер алба хаагчид хамрагдсан байна.
Зөвлөгөөний явцад алба хаагчдын албан үүргийн гүйцэтгэл, сахилга ёс зүйн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Ганхуяг, Матад сумын Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Энхтөр, хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Гантулга, эрүүлжүүлэх саатуулах байрны дарга, цагдаагийн ахмад Г.Мөнхтуяа, мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Дашхүү нар индэр дээр гарч, сахилга, ёс зүйн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.
Төгсгөлд нь дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг “Офицер бүрэлдэхүүнийн манлайлал, удирдлага зохион байгуулалт, цаашид авч хэрэгжүүлэх зарим ажил” сэдвээр үүрэг тавьж, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Ууганбаяр алба хаагчдад хандан зөвлөгөөний “УРИАЛГА”-ыг танилцуулж, амжилттай зохион байгуулж дуусгасан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна