/ / ЦАГДАА-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛӨӨС БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДАА-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛӨӨС БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс баярын арга хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хурлын танхимд зохион байгууллаа. 
Арга хэмжээний үеэр алба хаагчдын дунд азтан шалгаруулах сугалааг явуулан 15 ширхэг гарын бэлэг, харилцагч байгууллагууд болох “Ольхон” дэлгүүр, “1000 айл” барилгын материалын дэлгүүрүүдийн гарын бэлэг, DVD 2 ширхэг тоглуулагч, супер шагнал болох 1 ширхэг “Усны холигч”-ийн эздийг тодруулан, гардуулан өгч, нийт алба хаагчдыг ганбургер, цайгаар дайлсан байна. 
Мөн байнгийн харилцагч байгууллага болох “Голомт” банкны ажилчдаас мэндчилгээ дэвшүүлэн, 5 алба хаагчдыг азтанаар тодруулан гарын бэлэг гардууллаа.
Арга хэмжээний хүрээнд “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан цагдаа-эмэгтэйчүүдийн зөвлөлөөс цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дунд “Монита” арга хэмжээг 7 хоногийн хугацаатай явуулж, 3 дугаар сарын 18-ны өдөр задалж, бэлэг солилцох ажиллагааг явуулсан байна. Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа мөрдөст нэгт нийт алба хаагчдад “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэе. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна