/ / АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА.

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА.

Билгийн тооллын XYII жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн Монголын уламжлалт сар шинийн баярын босгон дээр тус цагдаагийн газрын дарга, удирдлагууд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ахмад ажилтануудаа “Атланта” рестаронд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг хүндэтгэлийн арга хэмжээг нээн үг хэлж, цагдаагийн газраас 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг видео хэлбэрээр танилцуулан, хүрэлцэн ирсэн ахмадуудад зориулж, үдийн зоог барин, уртын дуу, морин хуурийг эгшиглүүлж, урлагын хэсэгчилсэн тоглолт үзүүлж сонирхуулав.

Арга хэмжээний төгсгөлд нь цагдаа-эмэгтэйчүүдийн зөвлөлөөс өндөр настан Мөнгөнцэцэгт тавгийн идээг сэтгэлийн бэлэг болгон өгч, Цагдаагийн газраас нийт 108 ахмадуудад эрүүл энх, урт удаан наслахыг ерөөсөн мэндчилгээ, Сар шинийн гарын бэлгийг гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна