/ / "ТӨРИЙН АЛБА ХААГЧИЙН СУРГАЛТ ХӨГЖИЛТ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАРИУЦЛАГАТАЙ ДЭМЖИГЧ" ТӨРИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГААР ЦАГДААГИЙН ГАЗАР ШАЛГАРЛАА.

"ТӨРИЙН АЛБА ХААГЧИЙН СУРГАЛТ ХӨГЖИЛТ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАРИУЦЛАГАТАЙ ДЭМЖИГЧ" ТӨРИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГААР ЦАГДААГИЙН ГАЗАР ШАЛГАРЛАА.

Монгол улсын Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан, төр засаг, аймаг орон нутгийнхаа бодлого шийдвэрийг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдыг чадавхижуулах, тэдний нийгмийн баталгааг дэмжин, хөгжил хамгааллыг нь нэмэгдүүлэх зорилго бүхий Дорнод аймгийн төрийн албан хаагчдын “Хандлага-Өөрчлөлт” нэгдсэн зөвлөгөөн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эхэлж, 2 хоногийн турш зохион явагдах юм. 
Төрийн алба хаагчдын нэгдсэн зөвлөгөөний нээлтийн арга хэмжээ аймгийн Хөгжимт драмын театрт зохион явагдаж, нээлтэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, нийт төрийн байгууллагуудын төлөөлөл 470 албан хаагч оролцсон байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд “Шинэчлэн найруулагдсан Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “Төрийн албыг шинэчлэх шаардлага”, “Үндэсний хөгжлийн үзэл баримтлал, орон нутгийн бодлого”, “Дорнод аймгийн Төрийн албаны чанар, хүртээмжийн сэтгэл ханамж”, “Хандлагын өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлэх” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдлаа.
Уг зөвлөгөөний нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан Ажил, мэргэжлийн уралдаанд шалгарсан албан хаагчид болон Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжигч байгууллагуудын шалгарууллаа. 
“Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг хариуцлагатай дэмжигч" Төрийн тусгай байгууллагаар Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгарч, шагналаа гардан авлаа. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна