/ / "ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААГЧИЙН САЛБАР ЗӨВЛӨГӨӨ" ЗОХИОН ЯВАГДЛАА.

"ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААГЧИЙН САЛБАР ЗӨВЛӨГӨӨ" ЗОХИОН ЯВАГДЛАА.

“Хандлага-Өөрчлөлт” Дорнод аймгийн төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн “Төрийн захиргааны албан хаагчдын салбар зөвлөгөөн”, “Удирдах ажилтны салбар зөвлөгөөн”, “Төрийн тусгай албан хаагчдын салбар зөвлөгөөн”, “Нийгмийн салбарын ажилтны салбар зөвлөгөөн”-өөр үргэлжилж байна.
“Төрийн тусгай албан хаагчдын салбар зөвлөгөөн” 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд зохион явагдаж, Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хилийн 0132 дугаар анги, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Зэвсэгт хүчний 329 дүгээр ангийн 085 дугаар тусгай салбарын 100 гаруй алба хаагчид оролцон байгууллага бүр тэргүүн туршлагаа танилцуулсан байна. 
Салбар зөвлөгөөнд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны захирал Я.Бямбасүрэн, Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах комиссар Т.Энхтуяа, MIND UPDATE institute-ийн захирал Н.Мөнхбаяр нар оролцож, төрийн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн танилцуулга, хувь хүний хөгжлийн талаар илтгэлүүдийг сонордууллаа. 
Зөвлөгөөнд оролцсон байгууллагуудын дунд санал асуулга явагдаж, энэхүү салбар зөвлөгөөний үр дүн, хэлэлцэн шийдвэрлэсэн өөрчлөлтийн шийдэл, санал хүсэлтийн талаар 03 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдах Нэгдсэн зөвлөгөөний хаалтын арга хэмжээнд танилцуулагдах юм байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна