/ / "ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААГЧИЙН САЛБАР ЗӨВЛӨГӨӨН" ЗОХИОН ЯВАГДЛАА.

"ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААГЧИЙН САЛБАР ЗӨВЛӨГӨӨН" ЗОХИОН ЯВАГДЛАА.

“Төрийн тусгай албан хаагчдын салбар зөвлөгөөн” 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд зохион явагдаж, Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хилийн 0132 дугаар анги, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Зэвсэгт хүчний 329 дүгээр ангийн 085 дугаар тусгай салбарын 100 гаруй алба хаагчид оролцон байгууллага бүр тэргүүн туршлагаа танилцуулсан байна. 
Салбар зөвлөгөөнд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны захирал Я.Бямбасүрэн, Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах комиссар Т.Энхтуяа, MIND UPDATE institute-ийн захирал Н.Мөнхбаяр нар оролцож, төрийн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн танилцуулга, хувь хүний хөгжлийн талаар илтгэлүүдийг сонордууллаа. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна