/ Ил тод байдал / Цаг үе үйл явдлын мэдээлэл / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН “САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН “САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн газрын 2019 оны 01 дүгээр улирлын “Сахилгын зөвлөгөөн” 2019 оны 04 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2 өдрийн турш Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулагдаж, бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдлаа.

Сахилга хариуцлагын зөвөлгөөн жагсаалын үзлэгээр эхэлж, удирдамж төлөвлөгөөний дагуу явагдлаа.

Зөвлөгөөнд:

-Аймгийн Засаг даргын тамгын газрын ХШДАХэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ “Хандлага-Өөрчлөлт” сэдвээр,

-Онцгой байдлын газрын мэргэжилтэн, хошууч Х.Амарсайхан “Ой хээрийн түймэр, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр,

-ГИХГ-ын улсын хяналтын байцаагч Б.Эрдэнэтуяа “Гадаад визний талаар”,

- Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал “Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр,

Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн Монгол хэлний багш Г.Алтанчимэг “Монгол хэлний  найруулга үг зүй шинээр мөрдөгдөж байгаа монгол хэлний дүрэм анхаарах асуудал” сэдвээр,

-НХЖХТасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Гантулга “Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”,

-Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Лхагважав “Эрүүдэн шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх” сэдвээр тус тус сургалтууд орсон байна.

Сахилга хариуцлгын зөвлөгөөний 2 дахь өдрийн сургалтанд Халх гол сумын музейн захирал Г.Мягмарсүрэн нь Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд иргэд олон нийтэд уг ялалтын түүхэн ач холбогдлыг сурталчлан таниулах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Тэд бидний төлөө...Бид тэдний төлөө...” сэдвээр Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд лекц тавьлаа.  

Зөвлөгөөний үеэр 2019 онд сахилга хариуцлагын зөрчил дутагдалгүй ажиллаж буй алба хаагч нарт “Талархал” хадгалуулан, сахилгын зөрчил гаргасан алба хаагч нарт “Албан шаардлага” гардууллаа. Мөн 3 дугаар сарын “ОНЦЛОХ АЛБА ХААГЧ”-аар цагдааг, цагдаагийн ахлах ахлагч Б.Шижирбатыг шалгаруулан “Батламж” гардууллаа.

Зөвлөгөөний төгсгөлд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг Цагдаагийн газраас зохион явуулсан онцлог арга хэмжээ, тасгийн дарга, ахлах алба хаагчдын манлайлан ажиллаж буй сайн туршлагын талаарх мэдээллийг хийн, алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах ажлын чиглэл, үүргийг тавьж, 2019 оны 01 дүгээр улирлын цугларалтын үйл ажиллагааг хаасан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна