/ / “ДҮРЭМЧ-ЦАГДАА” ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН ЯВАГДЛАА.

“ДҮРЭМЧ-ЦАГДАА” ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН ЯВАГДЛАА.

Цагдаагийн газрын алба хагчдын тээврийн хэрэгсэл жолоодох мэргэжлийн ур чадварыг сайжруулах, Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн мэдлэгийг шалгаж жолооч, алба хаагчдыг зам тээврийн осол, гэмтэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг нь “Хөдөлгөөний соёл” автосургуультай хамтран “Дүрэмч-цагдаа” тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй алба хаагчдад гэнэтийн хэлбэрээр үзлэг шалгалт хийж, замын хөдөлгөөний дүрмийн тестийн шалгалтанд нийт бие бүрэлдэхүүнийг хамрууллаа.

Тэмцээнд Замын хөдөлгөөний дүрмийн тестийн шалгалт, автомашины дугуй задалж, угсрах, автомашины эвдрэлийг олох, “Уран жолоодлого”, автомашинд нуусан хориотой эд зүйлсийг түргэн шуурхай илрүүлэх гэсэн төрлүүдээр зохион явагдаж, нийлбэр дүнгээр 12м35сек-ийн амжилт гаргасан цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Дэлгэрмөрөн 1 дүгээр байранд, 13м56сек-ийн амжилтаар цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Хишигжаргал 2 дугаар байранд, 13м58сек-ийн амжилтаар эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганзориг 3 дугаар байранд шалгарч, “Өргөмжлөл”, медаль, мөнгөн шагналаар тус тус шагнуулсан байна. Оролцсон нийт алба хаагчдад баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь амжилт хүсэе.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна