/ Ил тод байдал / Албаны сургалт / ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДУНД “АЛДААНААС СУРАЛЦАХ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДУНД “АЛДААНААС СУРАЛЦАХ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар, 2018 оны “Төрийн албаны схаилга хариуцлага, дэг журмыг чангатагах тухай” 258 дугаар тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны ёс зүйн дүрэм”, “ Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлэх Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу ахлаг бүрэлдэхүүний 2019 оны 1 дүгээр улирлын сахилга, ёс зүйн байдлыг дүгнэж, цаашид алдаа дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх, алдаан дээрээ суралцах, хамт олны нэгдмэл уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний дунд “Алдаанаас суралцах нэгдсэн зөвлөгөөн” Цагдаагийн газрын хурлын танхимд батлагдсан удирдамжын дагуу зохион явагдлаа.

Зөвлөгөөний хүрээнд алба хаагчдад Цагдаагийн албаны тухай хууль, Албадан эрүүлжүүлэх тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Албадан эрүүлжүүлэх” /код 629/, “Биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх заавар” сургалт, сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргасан алба хаагч нараас алдаан дээрээ суралцах сургалт, “Ахлагчийн зөвлөл”-өөс 2019 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайлан тавих арга хэмжээнүүд зохион явагдав.

Зөвлөгөөний төгсгөлд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг ахлагч бүрэлдэхүүний санал хүсэлтийг хүлээн авч, цаашид сахилга дэг журамтай байх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, алба хаагчдын ажил, албандаа хандах хандлагыг нэмэгдүүлэх талаар үүрэг, ажлын чиглэл өгсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна