/ ГХУСА / Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр / "АРХИГҮЙ ДОРНОДЧУУДЫН ТӨЛӨӨ БИД ХАМТДАА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН ЯВАГДЛАА.

"АРХИГҮЙ ДОРНОДЧУУДЫН ТӨЛӨӨ БИД ХАМТДАА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН ЯВАГДЛАА.

Тус Цагдаагийн газраас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 105 дугаар тогтоолоор батлагдсан “Архигүй Дорнодчуудын төлөө” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэн, тэдгээрийн ажлын уялдаа холбоог бий болгох, иргэд, аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж хамтран ажиллах зорилгоор “Архигүй Дорнодчуудын төлөө бид хамтдаа” хэлэлцүүлгийг Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар зэрэг төрийн байгууллагууд, “Дорнод худалдаа” ХХК худалдааны төв, “Ган-Хэрлэн”, “Онон-Эрдэнэ” ХХК, “Ольхон-Арал” зэрэг согтууруулах ундааны үйлчилгээ үзүүлдэг цэгүүдийн холбогдох албан тушаалтанууд, Хэрлэн сумын 11 багийн Хэсгийн байцаагч нар болон иргэдийн төлөөлөл нийт 50 орчим хүн хамрагдав.

Хэлэлцүүлэг батлагдсан хөтөлбөрийн дагуу Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрууд холбогдох мэдээлэлүүдийг бэлтгэн хүргэж,  архидан согтуурснаас үүдэн гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хууль бусаар иргэдийн гар дээрээс худалдаалагдаж байгаа архийг таслан зогсоох чиглэлээр мэдээ мэдээлэл солилцож, цаашид хамтран зохион байгуулах ажил, арга хэмжээний талаар санал хүсэлтээ солилцлоо.

Орон нутгийн ТВ6, Шинэ суваг телевизүүдтэй хамтран хэлэлцүүлгийн талаар мэдээ мэдээллийг бэлтгэн иргэд олон нийтэд сурталчлан ажилласан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна