/ / “АНГЛИ ХЭЛ-30 ХОРОМ” АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“АНГЛИ ХЭЛ-30 ХОРОМ” АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Тус цагдаагийн газраас ЦБҮАЖ /код-940/ “Соёл, соён гэгээрүүлэх ажил”, ЦЕГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 5/84 дүгээр албан бичгээр ирүүлсэн үүрэг ажлын чиглэлийг хэрэгжүүлэн, алба хаагчдын англи хэлний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, бие даан суралцуулах, сургалтад хамруулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн газрын алба хаагчдын дунд “АНГЛИ ХЭЛ-30 ХОРОМ” аяны нээлтийн арга хэмжээг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Аймгийн ерөнхий боловсролын 05 дугаар сургуулийн англи хэлний багш Б.Ууганцэцэг, сайн дурын ажилтан багш Jacke нар алба хаагчдад “англи хэл сурах нь яагаад чухал вэ?” сэдвээр илтгэл тавьж, тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагч англи дуугаар ая дууны мэнд өргөлөө. 

Аяны нээлтийн төгсгөлд “LET,S LEARN ENGLISH” уриаг алба хаагчдаас дэвшүүлж цаашид олон төрлийн ажил, арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө гарган өдөр тутам удирдах албан тушаалтнаас эхлэн алба хаагч бүр англи хэл хэрхэн суралцах талаар мэдээ мэдээлэл, сургалт, богино хэмжээний видео бичлэгийг алба хаагчдад үзүүлэх ажлыг эхлүүлээд байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна