/ / ЗҮҮН БҮСИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, ХЭЛТСИЙН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДАД “АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗҮҮН БҮСИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, ХЭЛТСИЙН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДАД “АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Цагдаагийн ерөнхий газрын Төв архив, Дорнод аймаг дахь цагдаагийн газар хамтран аймгийн Архивын тасгийн материаллаг баазыг түшиглэн алба хаагчдын мэдлэг дадлага, чадварыг дээшлүүлж, 2019 онд явагдах байгууллагын архивын улсын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Зүүн бүсийн аймгийн цагдаагийн газар, хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад “Архив албан хэрэг хөтлөлт” сэдэвт бүсчилсэн сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 22- 24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

       Сургалтанд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн газар, хэлтсийн тус бүр 1, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын 8, нийт 11 алба хаагч хамрагдлаа.

      Хөтөлбөрийн дагуу сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 09:30 цагт цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг нээж, нээлтийн арга хэмжээнд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн дарга, Д.Жаргал болон Цагдаагийн газрын тасаг, хэсгийн дарга нар хүрэлцэн ирж оролцлоо.

       Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын тусгай сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Т.Оюунзул, зааварлагч, арга зүйч Ц.Баттунгалаг нар сургагч багшаар ажиллаж, алба хаагчдын хичээл сургалтыг удирдан явууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна