/ / “УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД”-ТЭЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД”-ТЭЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

          Тус цагдаагийн газраас ЦБҮАЖ /код-940/ “Соёл, соён гэгээрүүлэх ажил”, ЦЕГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн А/37 тоот тушаалаар баталсан “Цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын ахмад дунд залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний дунд 2019 онд зохион байгуулах соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд,МУАЖ П.Цэрэндагва,  МУАЖ Д.Мэндбаяр, МУГЖ С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь, СТА Б.Отгонбат нар алба хаагчидтай чөлөөт уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.

Энэ үеэр тэдний амьдрал, уран бүтээл, залуу насны дурсамжийн талаар сонирхолтой яриа өрнүүлж, ахмад хүмүүсийн сургааль, зөвлөмжийг өгч алба хаагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн нь цагдаагийн газрын алба хаагчдын ажил, амьдралд үр дүнгээ өгсөн арга хэмжээ болсон юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна