/ / “УНДАГ ДУГУЙ-ЭРҮҮЛ АГААР” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“УНДАГ ДУГУЙ-ЭРҮҮЛ АГААР” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Тус цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны а/135 дугаар тушаалаар батлан гаргасан “Эрүүл цагдаа” хөтөлбөр,  ““Зөв хэвшил-Зөв хандлага” арга хэмжээний хүрээнд Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Ундаг дугуй-Эрүүл агаар” сэдэвт арга хэмжээг 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж аймгийн төвөөс зүүн тийш Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах төмөр зам, нисэх буудал явах уулзвар хэсэгт алба хаагчид өөрсдийн унадаг дугуйтай цугларан нэгдсэн цуваагаар албаны 00-43 доз улсын дугаартай мотоциклоор хөтөч хийлгэн цугларсан цэгээс нисэх буудал, нисэх буудлаас тусгаар тогтнолын талбай хүртэл нэгдсэн биеийн тамирын өсгөлөөр жигдэрч дугуйн аялал зохион байгууллаа. Уг арга хэмжээнд цагдаагийн газрын 110 алба хаагч, гэр бүлийн 12 гишүүн хамрагдаж, орон нутгийн D1 телевиз, аймгийн дугуйн холбоон 3 гишүүн хамтран оролцсон болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна