/ / АЛБА ХААГЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНД ХАМРАГДЛАА.

АЛБА ХААГЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНД ХАМРАГДЛАА.

   Тус цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны а/135 дугаар тушаалаар батлан гаргасан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд болон байгууллагаас жил бүр зохион байгуулдаг алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг 2019 оны 04 дүгээр сард зохион байгуулав. Эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн “НЬЮ-ЭНДОРФИН” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээний дагуу бие бүрэлдэхүүнийг 100 хувь үзлэгт хамруулан  дотор, мэдрэл, хараа, өнгө мэдрэмж, сонсгол /чих хамар хоолой/, сэтгэц эмгэг, эхо оношилгоо, гэмтэл согог, БЗХӨ, шүдний өвчний чиглэлээр үзлэг хийлгэж, зөвлөгөө авч ажиллаа.

Алба хаагчдын эрүүл мэндийн үзлэгт хамруулах эмчилгээ үзлэгийн төлбөрийн хамтран ажиллах гэрээний дагуу хөнгөлөлттэй үнээр тооцон хамт олны “Журмын сан”-аас тооцон дотоод нөөц бололцоонд тулгуурлан 3 сая 600 мянган төгрөгөөр үзлэгийг явуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна