/ / ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ-2020” ХӨТӨЛБӨРИЙН 2 ДУГААР ШАТНЫ ХҮРЭЭНД ЭЛЭГНИЙ “В” “С” ВИРУС ИЛРҮҮЛЭХ, ТООЛОХ ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА.

ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ-2020” ХӨТӨЛБӨРИЙН 2 ДУГААР ШАТНЫ ХҮРЭЭНД ЭЛЭГНИЙ “В” “С” ВИРУС ИЛРҮҮЛЭХ, ТООЛОХ ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА.

       Тус цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны а/135 дугаар тушаалаар батлан гаргасан “Эрүүл цагдаа” хөтөлбөр,  “Зөв хэвшил-Зөв хандлага” арга хэмжээний хүрээнд “Элэг бүтэн Монгол-2020” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирус илрүүлэх, тоолох, алба хаагчдыг эмчилгээ, дархлаажуулалтын вакцинд хамруулах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Асралт үйлс” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Н.Баярмаатай хамтран “Элэгний архаг үрэвсэл” сэдвээр сургалт мэдээлэл хийж, 95 алба хаагчийг вирус илрүүлэх шинжилгээнд хамруулснаас 8 алба хаагчид вирусын шинж тэмдэг илэрсэн тул Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн тасагт нарийвчилсан шинжилгээ хийлгэн эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэлээ. Мөн шинжилгээнд хамрагдсан нийт алба хаагчдад дархлаажуулалтын вакцин хийлгэх ажлыг зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна