/ / “АРХИГҮЙ АМЬДРАЛЫГ БИД ХҮСНЭ” АСК ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

“АРХИГҮЙ АМЬДРАЛЫГ БИД ХҮСНЭ” АСК ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

        Цагдаагийн газраас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах,  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 105 дугаар тогтоолоор батлагдсан “Архигүй Дорнодчуудын төлөө” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээ үзүүлж байгаа нийт байгууллагуудын дунд “Архигүй амьдралыг бид хүснэ” сэдэвт АСК тэмцээнийг зохион байгуулахаар  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргаар батлуулсан.

Тэмцээний батлагдсан удирдамжийн дагуу 3 үе шаттай зохион байгуулах ба тус тэмцээний эхний шатны шалгаруулалт 2019 оны 04 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд аймгийн төвд, 2 дугаар үе шат аймгийн 13 сумын иргэд, байгууллагуудыг хамруулан 2019 оны 04 дүгээр сарын 23-с 30-ны өдрүүдэд Халх гол сум, Баянтүмэн сум, Цагаан-Овоо сум, Чойбалсан сумдад тус тус амжилттай зохион байгуулагдсан.

Аймгийн төвийн 8 хэсгээс шалгарсан 10 баг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт өрсөлдөж, Хилийн 0132 дугаар анги, Татварын хэлтэс, Дорнод Их сургуулийн багийн бүрэлдэхүүн амжилттай оролцож Халх гол, Цагаан-Овоо, Чойбалсан, Хөлөнбуйр сумын багуудтай 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр “Тэргүүн” байрны төлөө өрсөлдөхөөр шалгарсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна