/ / ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2019” АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2019” АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

      Тус цагдаагийн газраас ЦБҮАЖ /код-940/ “Соёл, соён гэгээрүүлэх ажил”, Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойг угтаж Дорнод аймгийн 13 сумд хариуцсан хэсгийн төлөөлөгч нарын дунд “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019” ажил мэргэжлийн ур чадварын тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд аймгийн төв Чойбалсан хотод зохион байгууллаа.

    Тус тэмцээний удирдамжийн дагуу эссэ бичих, ерөнхий мэдлэг, хууль эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэг, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, бие бялдарын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, мал зүслэх, шүдлэх, им тамгыг нэрлэх, морь эмээллэх, унах, тээврийн хэрэгсэл жолоодох ур чадварууд гэсэн 14 төрлөөр зохион байгуулахад сумдын хэсгийн төлөөлөгч нар авъяас ур ухаанаа сорин оролцсоноос Гурванзагал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Ганцоож 170,1 оноогоор “ТЭРГҮҮН” байранд шалгарч Өргөмжлөл, алтан медаль, Баяндун сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Отгон 164,2 оноогоор “ДЭД” байрт шалгарч Өргөмжлөл, мөнгөн медалиар тус тус шагнаж урамшууллаа.

Тэмцээнд авъяас, ур ухаанаа сорин оролцсон нийт алба хаагчиддаа цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна