/ / “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

     "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан "Хүүхдийн баяр"-ын арга хэмжээг тус цагдаагийн газраас жил бүр уламжлал болгон байгууллагын хэмжээнд тэмдэглэдэг. 

      Уг өдрийг тохиолдуулан цагдаагийн газрын алба хаагчдынхаа энхрий бяцхан үрсийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулж, хүүхүүдийн дунд бүжиг, шүлэг, дууны тэмцээн зохион байгуулж бүжгийн тэмцээнд ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Одгэрэлийн охин О.Амин-Эрдэнэ нэгдүгээр байранд, ЗЦТ-ийн зохицуулагч, ахлагч О.Мөнхсоёмбын охин М.Номуундарь хоёрдугаар байранд НХЖХТ-ийн цагдаа, дэд ахлагч С.Лхагватөмөрийн охин Л.Орхон гуравдугаар байранд шалгарлаа.

            Дуу, шүлгийн тэмцээнд Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, дэслэгч Б.Даваахүүгийн охин Д.Гантигмаа нэгдүгээр байранд, НХЖХТ-ийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Лхагватөмөрийн хүү Л.Сугаржаргал хоёрдугаар байранд, Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Амартайвангийн охин А.Цэлмүүн нар гуравдугаар байранд тус тус шалгарсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Lyndon:
178.34.160.195
Win a new iphone 15, participate in the promotion right now Click Here
2023-12-24 04:52:12
Alicia:
5.45.37.38
7 Things You've Never Learned About Attorney For Accident Claim claim
2024-01-19 10:14:34
Эрэн сурвалжилж байна