/ / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХУГАЦААНЫ ЦОЛООР ШАГНАГДЛАА.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХУГАЦААНЫ ЦОЛООР ШАГНАГДЛАА.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад цагдаагийн цол, шагнал гардуулах ажиллагаа зохион байгуулагдлаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/262 тоот тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Очирпүрэвийг хугацааны “Цагдаагийн дэд хурандаа” цолоор, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/321 тоот тушаалаар Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Ууганбаяр, Халхгол сум дахь Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Дайчинхүү, Хөлөнбуйр сум дахь Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батжаргал, Баян-Уул сум дахь Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Санчир нарын алба хаагчдыг хугацааны “Цагдаагийн дэд хурандаа” цолоор тус тус шагнаж урамшуулсаныг Цагдаагийн газрын дарга, удирдлага нар гардуулсан олгосон байна.

Шагнагдсан алба хаагчдын цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна