/ / “ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2019” АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2019” АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 Тус цагдаагийн газраас ЦБҮАЖ /код-940/ “Соёл, соён гэгээрүүлэх ажил”, цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх, тодорхой нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулахад мөрдөгчийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, тэдний үйл ажилагааны эрх зүйн орчинг цаг үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах, албандаа хандах хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг мөрдөгч-2019” ажил мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээний удирдамжийн дагуу 14 төрлөөр зохион байгуулж, мөрдөгч нар авъяас ур ухаанаа сорин оролцсоноос мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Алтангэрэл “Тэргүүн” байранд шалгарч Өргөмжлөл, алтан медаль болон “Байгаль далай”-д 7 хоног аялах “Эрхийн бичиг”-ээр шагнуулсан бол , эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Ганзориг “Дэд ” байрт шалгарч Өргөмжлөл, мөнгөн медаль,  “Хөвсгөл далай”-д аялах “Эрхийн бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна