/ / “ШИЛДЭГ ХАРУУЛЧИН” УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

“ШИЛДЭГ ХАРУУЛЧИН” УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, албандаа хандах хандлагч, идэвх, санаачлага, цэрэгжилч жагсаалч ажиллагааг дээшлүүлж, тэднийг үнэлж дүгнэж, шилдэг харуулчныг тодруулж, алдаршуулах зорилгоор Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Шилдэг харуулчин” ажил, мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээн биеийн бялдарын  норматив, дотоодын цэргийн алба ажиллагааны дүрмийн мэдлэг, хууль эрх зүйн болон компьютер, гадаад хэлний мэдлэг шалгах шалгалт гэсэн 6 төрлөөр 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж, нийлбэр оноогоор “Тэргүүн байр”-ыг 79 оноогоор харуулчин, ахлах ахлагч Т.Батболд шалгарч “Өргөмжлөл”, алтан медаль болон “Байгаль далай”-д 7 хоног аялах “Эрхийн бичиг”-ээр шагнуулсан бол “дэд байр”-ыг 78 оноогоор харуулчин, дэд ахлагч Б.Оргил шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн медаль, “Хөвсгөл далай”-д аялах “Эрхийн бичиг”-ээр нар тус тус шагнуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна