/ / “ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2019” УР ЧАДВАРЫГ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

“ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2019” УР ЧАДВАРЫГ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх, тодорхой нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулахад хэсгийн байцаагчийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, тэдний үйл ажилагааны эрх зүйн орчинг цаг үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах, албандаа хандах хандлагыг дээшлүүлэх, хэсгийн байцаагч дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Хэсгийн байцаагч-2019” ажил мэргэжлийн аварга шалгаруулах уралдаан тэмцээнийг зохион байгууллаа.

“Хэсгийн байцаагч-2019” ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг хууль эрх зүйн мэдлэг, сэтгэн бодох чадвар, англи хэл, “Цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдлыг хангах” эссэ бичлэг,  мэдээллийн сангийн ашиглалт, биеийн тамир, галын бэлтгэл, албаны бэлэн байдал, объект, субъект нэгдсэн сангийн баяжилт хөдөлгөөн гэсэн 9 шалгуур үзүүлэлтүүдээр шалгалтыг томилогдсон албан тушаалтанууд авч байр эзлүүллээ.

Тэмцээнд “Тэргүүн байр”-ыг Хэрлэн сумын 1 дүгээр багийн хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Х.Үүрцайх эзэлж, “Өргөмжлөл”, алтан медаль, үнэ бүхий зүйлээр,  “Дэд байр”-ыг Хэрлэн сумын 8 дугаар багийн хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Ө.Саранхүү эзэлж, Өргөмжлөл, мөнгөн медаль, үнэ бүхий зүйлээр тус тус шагнадсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна