/ / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЦОЛ, ШАГНАЛААР ШАГНАГДЛАА.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЦОЛ, ШАГНАЛААР ШАГНАГДЛАА.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад цагдаагийн цол, шагнал гардуулах ажиллагаа 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.

Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Отгонбаатарыг хугацааны “Цагдаагийн дэд хурандаа” цолоор, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Энхтөр, Б.Бямбадорж, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Болорбат, Т.Галбадрах, эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Ганцоож нар алба хаагчдыг хугацааны “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор, цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Б.Батбаярыг хугацааны “Цагдаагийн ахлах ахлагч” цолоор, цагдаа, цагдаагийн  дэд ахлагч Э.Энхтүвшин, С.Лхагватөмөр, Б.Амгаланбат нарын алба хаагчдыг хугацааны “Цагдаагийн ахлагч” цолоор тус тус шагнаж урамшуулсаныг Цагдаагийн газрын дарга, удирдлага нар гардуулсан олгосон байна.

Мөн эзэмшсэн мэргэжилдээ идэвх зүтгэл гаргаж ажилласаныг үнэлж, Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” бичигээр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Болорбатыг шагнаж урамшуулсан байна. Шагнагдсан алба хаагчддаа баяр хүргэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна