/ / “ЭРҮҮГИЙН ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА-БИДНИЙ БАХАРХАЛ” ДУРСАМЖИТ УУЛЗАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ЭРҮҮГИЙН ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА-БИДНИЙ БАХАРХАЛ” ДУРСАМЖИТ УУЛЗАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус цагдаагийн газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу ЦБҮАЖ /код-940/ “Соёл, соён гэгээрүүлэх ажил”, Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн баярыг тохиолдуулан эрүүгийн эрэн сурвалжлах албанд ажиллаж байсан цэргийн байнгын тэтгэвэрт гарсан алба хаагч нарыг хүлээн авч, цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнийг хамарсан “Эрүүгийн эрэн сурвалжлах алба-Бидний бахархал” дурсамжит уулзалтыг зохион байгууллаа.
Дурсамжит уулзалтанд цагдаагийн бэлтгэл хурандаа Ц.Хүдэрчулуун, цагдаагийн бэлтгэл хошууч Х.Болдбаатар, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Н.Болдсайхан, цагдаагийн бэлтгэл хошууч С.Хадбаатар, цагдаагийн бэлтгэл хошууч Т.Намсрайжав, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Ц.Мөнхжаргал нар оролцон, алба хаагч нарын асуултанд хариулт өгч, гэмт хэрэг илрүүлэх арга техник, ажиллаж байсан үеийн арвин туршлагаасаа хуваалцлаа.
Арга хэмжээний төгсгөлд хүрэлцэн ирсэн ахмадууддаа амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, “Дурсамж”, дурсгалын зүйлс хадгалуулан хүндэтгэл үзүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна