/ / ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН 3 АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭН АВЛАА.

ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН 3 АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭН АВЛАА.

Цагдаагийн албаны техник хэрэгсэл, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор тус Цагдаагийн газарт орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хөдөлгөөнт эргүүлийн 3 шинэ автомашиныг гардуулах үйл ажиллагаа 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Аймгийн Засаг даргын тамгын газрын гадна талбай дээр зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг нар оролцон жолооч нарт ажилд нь амжилт хүсэн, автоамашины түлхүүр гардуулан өгсөнөөр хөдөлгөөнт эргүүлийн автомашинууд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхээр хөдөллөө.

Орон нутгийн удирдлагаас гудамж талбайд тавих хяналтыг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очиход шаардлагатай байсан хөдөлгөөнт автомашины тоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаа нь сайшаалтай байв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна