/ / ХУРД ХАМТЛАГ – “XАЙРТАЙ” СОЁН ГЭГЭЭРЛИЙН АЯН, “ЯАРААД ЯАХ ВЭ” – АЯН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАН ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУРД ХАМТЛАГ – “XАЙРТАЙ” СОЁН ГЭГЭЭРЛИЙН АЯН, “ЯАРААД ЯАХ ВЭ” – АЯН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАН ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд “гэрэл асаах”, соён гэгээрүүлэх зорилго бүхий “Хурд” хамтлагийн санаачилсан “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн арга хэмжээ Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Аяны хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан Дорнод аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзан ярилцлага өрнүүлсэн бөгөөд Хайртай аяны хамт олонтой хамтран Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хурлын зааланд үйцагдаагийн газар, онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цэргийн байгууллагын албан хаагч нартай "Эр хүний ноён нуруу" сэдэвт уулзалтыг зохион байгуулсан байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Эрчүүдийн 99 хувь нь цэрэг, цагдаа болохыг мөрөөддөг. Хоёрхон хувь нь мөрөөдлөө биелүүлдэг. Та бүхэн мөрөөдөлдөө хүрсэн хүмүүс. Тиймээс эх орныхоо амгалан тайван байдлын төлөө нэр хүндтэй албанд зүтгэж байгаагийн хувьд, мөрөөдөлдөө хүрсэн хүмүүсийн хувьд соён гэгээрлийн арга хэмжээг түүчээлэн орон нутагтаа олон сайхан ажил зохион байгуулах хэрэгтэй” гэж дурдсан бол, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Цэрэг цагдаагийнхан бол хайрыг түгээгч юм. Дүрэмт хувцсаа өмсөөд ажилдаа гарахаас эхлээд үйлдэл бүр нь эх орон ард түмнээ хамгаалахын төлөө байдаг. Хайр байгаа газар гэрэл гэгээтэй, аз жаргал оршдог” гэж алба хаагчдад хандан хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна