/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАНА

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАНА

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан баяр, наадам, амралтыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Улсын баяр наадмын үеийн хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, алба хаагчийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэг зураглалын дагуу цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн бие бүрэлдэхүүн 2019 оны 07 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

 Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржаваас өгсөн үүргийг Цагдаагийн газрын дарга нийт алба хаагчдад танилцуулан, үүрэг, ажлыг чиглэлийг өглөө.

Цагдаагийн газрын даргаас батласан хөтөлбөрийн дагуу баяр наадмын үед эргүүл постонд ажиллах хүн хүчийг хуваарилан, алба хаагчдаас биеэ зөв авч явах, сахилга ёс зүйн зөрчил дутагдалгүй ажиллах баталгааг авч, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэх, наадамчин олонтой зөв зохистой харьцах, амар тайван наадамлахад анхаарч ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна