/ / “БИД МАРТАХГҮЙ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

“БИД МАРТАХГҮЙ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ” /код-930/-ын 930.5 дугаар зүйлийн 930.5.1-д заасны дагуу албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн цагдаагийн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, шинэ залуу алба хаагч, хойч үедээ сурталчлан таниулах, үйл хэргийг нь мөнхжүүлэх, гэр бүл, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх “Бид мартахгүй” арга хэмжээг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.
Арга хэмжээний үеэр Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, шинэ залуу алба хаагчдад сурталчлах, алдрыг мөнхжүүлэх зорилгоор албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн 4 алба хаагчийн талаар мэдээлэл хийж, нэг минут дуугүй зогсон хүндэтгэл үзүүлэв.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн алба хаагчдын төлөөлөл болох цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Х.Адъяагийн гэр бүлийг төлөөлж бэлтгэл дэд хурандаа О.Лхагвасүрэн, сэргийлэгч ахлагч Ц.Хүрэлбаатарын гэр бүлийг төлөөлж гэргий Н.Мөнхзул нар оролцон хамт олон, алба хаагчдад сэтгэлийн үгээ илэрхийлсэн ба гэр бүлийн гишүүдэд Цагдаагийн газрын музейг үзэж танилцуулан дурсамж хадгалуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна