/ Ил тод байдал / Цаг үе үйл явдлын мэдээлэл / АЛБА ХААГЧИД ЦАГДААГИЙН ЦОЛ, ШАГНАЛААР ШАГНАГДЛАА.

АЛБА ХААГЧИД ЦАГДААГИЙН ЦОЛ, ШАГНАЛААР ШАГНАГДЛАА.

Тулгар төрийн 2228, Их монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Цагдаагийн байгууллагын 98, Дотоодын цэргийн 97, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдынхаа хөдөлмөрийг үнэлж цагдаагийн цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 07 дугаар сарын 18-ны өдрийн морин цагт зохион байгууллаа. 
Арга хэмжээг нээж цагдаагийн газрын дарга уригдан ирсэн цагдаагийн газрын ахмад ажилтан, нийт бие бүрэлдэхүүнд хандан баярын мэндчилгээг дэвшүүлсэн бөгөөд хөтөлбөрийн дагуу туг мандуулах ёслол болж, төрийн дуулал эгшиглүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагад анх томилогдон орсон 8 алба хаагчийг “Цагдаагийн тангараг” өргөх ёслолын ажиллагаа дууссанаар цагдаагийн газрын дарга, ахмад ажилчид алба хаагчдын цол, шагналыг гардуулах ажиллагаа явагдлаа. Үүнд: 
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны өмнө "Цагдаагийн хурандаа" цолоор Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг шагнагдсаныг бие бүрэлдэхүүний өмнө Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа О.Баярбат, цагдаагийн бэлтгэл хурандаа Г.Хүдэрчулуун нар гардуулан зүүж өглөө.
-“Цагдаагийн гавъяа” цол тэмдэгээр Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Энхтүвшин, Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Болдоо,
-Цагдаагийн ерөнхий газрын "Хүндэт жуух" бичигээр Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Сэргэлэн-Од, НХЖХТасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Энхтөгөлдөр, 
-Цагдаагийн “Цагдаагийн албаны төлөө-1” тэмдэгээр Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонбаатар, Халх гол сумын ЦТасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Дайчинхүү, жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Энхтүвшин, Хөлөнбуйр сумын ЦТасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Пүрэвбаатар, “Цагдаагийн албаны төлөө-2” тэмдэгээр аж ахуйн мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Баатарсүх, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэхүү, С.Чинзориг, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Мөнхбаатар, “Цагдаагийн албаны төлөө-3” тэмдэгээр эрүүлжүүлэх саатуулах байрны дарга эмч, цагдаагийн ахмад Г.Мөнхтуяа, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Х.Үүрцайх, эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Болд, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ганцоож, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваахүү, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Батбилэг, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганзориг, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Одгэрэл, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Одхүү, Б.Ачхүү, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Одхүү, Ц.Мөнхтулга нарын нийт 20 алба хаагч шагнагдсан байна. 
Аймгийн Засаг даргын тушаалаар аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа З.Баянжаргал, мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Болортуяа, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Энхбаяр, 
-Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух” бичгээр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Болорбат, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Сүхбаатар, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Одхүү, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Гантөгс нарын алба хаагчид шагнагдлаа.
Цагдаагийн үе үеийн ахмад буурлууд, офицер, ахлагч, сонсогч, энгийн ажилтан албан хаагч та бүхэнд Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
МОНГОЛ ТӨРИЙН ЦАГДААГИЙН СУУ АЛДАР, СҮР ХҮЧ, СҮЛД ХИЙМОРЬ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна