/ / “ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жил, Дотоодын цэргийн 97 жил, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойн баярыг тохиолдуулан алба хаагчид, тэдний гэр бүл, ахмадын зөвлөлийн гишүүдийн дунд “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр “Ухаа арал” амралтын газарт зохион байгууллаа.
Уг арга хэмжээг нээн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг нээн үг хэлэн, Аймгийн Хөгжимт драмын театрын дуучид, хилийн цэргийн 0132-р ангийн алба хаагчид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна. Баярын нээлтийн арга хэмжээнд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр уригдан ирж, хамт олноо хошуучлан ажилласан 2 алба хаагчийг Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 4 алба хаагчийг хотын захирагчийн “Хүндэт жуух”-аар шагнасыг гардуулан өглөө.
Арга хэмжээний хүрээнд цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс алба хаагч, гэр бүлийн гишүүдийн идэвх, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн газраас хамт олон, гэр бүлийн гишүүдийн дунд зохион явагдсан соён гэгээрүүлэх ажил, олон нийтийн арга хэмжээнүүдэд эхний хагас жилийн байдлаар оролцсон байдал, идэвх санаачлага, алба хаагчдын ажиллах ая тухтай нөхцөлийг бүрдүүлж дэмжин тусалдаг 7 алба хаагчийн гэр бүлийн гишүүдэд “Талархал” гардуулсан байна.
Цагдаагийн газрын даргаар батлуулсан удирдламж хөтөлбөрийн дагуу үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа, холимог гар бөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулагдан, “Үндэсний бөх”-ийн барилдаанд харуулчин, ахлах ахлагч Б.Даваадорж түрүүлж, нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Б.Ганзориг үзүүрлэсэн байна. Сур харвааны тэмцээнд 1 дүгээр байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирпүрэв, 2 дугаар байранд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Баттөмөр, 3 дугаар байранд мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Нямдаваа, шагай харваанд 1 дүгээр байранд мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваахүү, 2 дугаар байранд цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Үнэнбат, 3 дугаар байранд хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Энхболд тус тус шалгарч, Өргөмжлөл, медалиар шагнагдлаа. Мөн холимог гар бөмбөгийн тэмцээнд 1 дүгээр байр Чойбалсан хотын цэвэр усны эх үүсвэрийг хамгаалах тусгай салааны харуулчин, ахлах ахлагч Б.Даваадорж ахлагчтай баг, 2 дугаар байранд Шуурхай удирдлагын тасгийн захиргааны тоо бүртгэгч, цагдаагийн дэд ахлагч Б.Ядамжав ахлагчтай баг, 3 дугаар байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Дэлгэрбат ахлагчтай баг тамирчид шалгарч, Өргөмжлөл, медалиар шагнагдав. Эрүүгийн цагдаагийн түүхт 85 жилийн ойн хүрээнд нэрэмжит “Дартс шидэлт”-ийн тэмцээнд Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Батбаатар ахлагчтай баг түрүүлж, Чойбалсан хотын цэвэр усны эх үүсвэрийг хамгаалах тусгай салааны харуулчин, ахлагч Ч.Лхагвадорж ахлагчтай баг удаалсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна