/ / "ХҮҮХДИЙН ТҮР ХАМГААЛАХ БАЙР"-ЫГ БАЯР НААДМЫН ҮЕЭР АЖИЛЛУУЛЛАА.

"ХҮҮХДИЙН ТҮР ХАМГААЛАХ БАЙР"-ЫГ БАЯР НААДМЫН ҮЕЭР АЖИЛЛУУЛЛАА.

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2019", "Зүүн бүсийн чуулга харваа" баяр наадам 2019 оны 07 сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх мэргэжилтэн нар баяр наадмын өдрүүдэд Баянтүмэн сумын морь барианы орчим төөрсөн 4, төв цэнгэлдэх хүрээлэн орчим төөрсөн 15 хүүхдийг олж, эцэг, эхчүүдэд нь хүлээлгэн өгч ажиллалаа. Төөрсөн хүүхдүүдийг явуулын "Хүүхдийн түр хамгаалах байр"-нд хоол, ундаар үйлчилж, тайвшруулах, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвч тараах, наадмын зохион байгуулах комисстой хамтран үзелээр сэрэмжлүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, голын эрэг дагуу алба хаагчдыг томилон амарч зугаалж буй иргэдэд хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарах, усанд осолдсон үед анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар зөвлөмж, мэдээллийг тус тус хүргэж ажиллаж байна. Хамтран ажилласан, дэмжлэг үзүүлсэн байгууллага, иргэд, олон нийтдээ талархал илэрхийлье. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна