/ / ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРААР ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ХАМГААЛАЛТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА.

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРААР ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ХАМГААЛАЛТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА.

алхын голын дайны Ялалтын 80 жилийн түүхт ойн баяр Чойбалсан хотод 2019 оны 8 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хангах” /код 500/-ын дагуу тус Цагдаагийн газраас хамгаалалт зохицуулалт хийж ажиллалаа. 
Чойбалсан хотод Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд зохион байгуулагдсан ОХУ-Монгол улсын цэргийн хамтарсан 1500 гаруй цэргийн алба хаагч болон 400 гаруй цэргийн техник хэрэгсэл оролцсон “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт, Халхын голын дайнд оролцсон Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөө, Монгол дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ажиллагаа, Монгол улс, ОХУ-ын хамтарсан цэрэг дайчдын болон иргэдийн хүндэтгэлийн жагсаал, ойн баярын хурал, хүндэтгэлийн урлагын тоглолт, үдшийн цэнгүүн, ёслолын буудлагын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, урилгаар хоёр улсыг төлөөлөн оролцож буй дарга удирдлага, зочид төлөөлөгч нараас гадна 13000 гаруй иргэд хүрэлцэн ирж, үзэж сонирхсон байна.
Хамгаалалт зохицуулалтын үеэр хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, алба хаагчийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэг зураглалын дагуу цагдаа, дотоодын цэргийн 92 алба хаагч замын хөдөлгөөний зохицуулалт, эргүүл, пост, хамгалаалтанд хуваарилагдан, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдтэй зөв зохистой харьцах, амар тайван баярлахад анхаарч ажилласнаар гэмт хэрэг, зөрчилгүй баярын арга хэмжээ тайван болж өндөрлөлөө. 
Мөн баярын өдрүүдэд хээрийн сургуулилтын талбайд төөрсөн 9, Монгол дайчдын хөшөөний орчим төөрсөн 2 хүүхдийг олж, эцэг, эхчүүдэд нь хүлээлгэн өгч ажилласан байна.
Баярын хамгаалалтанд идэвх зүтгэлтэй ажилласан алба хаагчдад Халхын голын ялалтын 80 жилийн ойн тэмдэг, дурсгалын зүйлсээр шагнаж урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна