ЦАГДААГИЙН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА.
Халхын голын ялалтын 80, Монголын хөл бөмбөгийн холбооны 60 жилийн ойн баярт зориулсан "Найрамдал цом-2019" Дорнод аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд Цагдаагийн газрын баг тамирчид амжилттай оролцон, мөнгөн медаль хүртэж, Цагдаагийн газрын спортын түүхэнд дахин 1 шинэ хуудас нэмлээ.
Амжилттай оролцсон баг тамирчиддаа болон үнэнч хөгжөөн дэмжигч нартаа спортын өндөр амжилтыг хүсэе.