/ Ил тод байдал / Спорт мэдээ / МӨРДӨСТҮҮД БАГ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО.

МӨРДӨСТҮҮД БАГ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО.

Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болсон "Эв модны наадам"-ын спортын үйл ажиллагаа Аймгийн Биеийн тамир, спортын газарт 2019 оны 06 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Уг спортын арга хэмжээнд Цагдаагийн газрын “Мөрдөстнүүд” багийн тамирчид оролцон түрүүлж, “Өргөмжлөл”, алтан медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна.  Ингэснээр "Мөрдөстнүүд" баг 2019 он гарсаар 3 дахь тэмцээндээ түрүүлж, Алтан медалийн эзэд болсон байна. Тамирчиддаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна