/ / ШИЛДЭГ АХЛАГЧ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

ШИЛДЭГ АХЛАГЧ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх, тодорхой нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулахад ахлагч бүрэлдэхүүний гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, тэдний үйл ажилагааны эрх зүйн орчинг цаг үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах, албандаа хандах хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг ахлагч-2019” ажил мэргэжлийн аварга шалгаруулах уралдаан тэмцээнийг зохион байгууллаа.

“Шилдэг ахлагч-2019” ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг хууль эрх зүйн мэдлэг, сэтгэн бодох чадвар, англи хэл, “Цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдлыг хангах” эссэ бичлэг,  мэдээллийн сангийн ашиглалт, биеийн тамир, галын бэлтгэл, албаны бэлэн байдал, хөтлөгдвөл зохих бичиг баримт, бүртгэл судалгаа гэсэн 10 шалгуур үзүүлэлтүүдээр шалгалтыг томилогдсон албан тушаалтанууд авч байр эзлүүлэв.

Тэмцээнд нийт 55 алба хаагч оролцсоноос 1 дүгээр байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Энхтүвшин 81,9 оноогоор, 2 дугаар байрыг Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч цагдаагийн дэд ахлагч З.Билэгсайн 81,4 оноогоор, 3 дугаар байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа цагдаагийн ахлагч Б.Эрзориг 79,3 оноогоор, 4 дүгээр байрыг Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Б.Үнэнбат 79,4 оноогоор, 5 дугаар байрыг Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Ж.Одхүү 78,5 оноогоор тус тус эзэлж бусдыгаа хошуучилсан байна.

Тэргүүн байранд шалгарсан алба хаагчид “Өргөмжлөл”, алтан медаль болон “Байгаль далай”-д 7 хоног аялах эрхийн бичиг, дэд байранд шалгарсан алба хаагчид “Өргөмжлөл”, мөнгөн медаль, “Хөвсгөл далай”-д аялах эрхийн бичиг, 3, 4, 5 дугаар байранд шалгарсан алба хаагчдыг цалингийн хувиар тус тус шагнаж урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна