/ / АЛБАНЫ СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

АЛБАНЫ СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөө”, мөн оны А/19 дүгээр тушаалаар баталсан “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн газраас “Албаны сургалтын 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа”-г зохион байгуулж, Цагдаагийн газрын нийт 135 алба хаагчдыг хамруулан бие бүрэлдэхүүний дунд 09 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цагт албаны бэлэн байдал, цэрэгжилч жагсаалч байдлыг хангах зорилгоор жагсаалын үзлэг, бэлтгэлийг зохион явуулав.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/196 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн дотоод албаны дүрэм”, “Цагдаагийн хүрээний дүрэм”, “Цагдаагийн эргүүл, харуулын дүрэм”-ээр нийт алба хаагчдад сургалт зохион байгуулав.

Албаны сургалтын нээлтийн үйл ажиллагаанд МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нарыг урьж оролцуулан “Гэр бүлийн хайр халамж, амьдралын үнэ цэнэ”-ийн талаар мэдээлэл хийж, алба хаагчдын сонирхсон асуултад хариулж чөлөөт уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, мөн Хувь хүний хөгжлийн институтийн сэтгэлзүйн сургагч багш Э.Эрдэнэ-Очир “Аз жаргалтай гэр бүл” сэдвээр алба хаагчдад сургалт явуулав.

Бие бялдар, бэлтгэлжилтийн албаны сургалтын нээлтийн арга хэмжээг Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах хөлбөмбөгийн талбайд зохион байгуулж, гоо зүй, хөдөлгөөний эвслийг хөгжүүлэх чиглэлээр “Шинэ хөгжил цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Б.Данзанхүү алба хаагчдад аэробикийн үндсэн 7 алхалтыг зааж, хамтран хийж гүйцэтгэв. 
Мөн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамир, спортыг дэмжих чиглэлээр Цагдаагийн газрын аварга шалгаруулах “Хөлбөмбөгийн тэмцээн”-ийг Мөрдөн байцаах тасгаас зохион явуулж дүгнэн тэргүүлсэн баг тамирчдыг шагнаж урамшуулав. 
Танхимын сургалт болон бие бялдрын бэлтгэлжилтийн нээлтийн арга хэмжээний үед Алтангадас одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна