/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус Цагдаагийн газрын 2019 оны 3 дугаар улирлын сахилга хариуцлагын зөвлөгөөнийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж, батлагдсан удирдамжийн дагуу жагсаалын үзлэгээр эхэлж, алба хаагчдын бэлэн байдлыг шалган ажиллалаа.
Сахилга хариуцлагын зөвлөгөөний үеэр Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонбаатар “Цагдаагийн газрын 2019 оны 3 дугаар улирлын алба хаагчдын сахилга, ёс зүй байдал, анхаарах асуудал”-аар мэдээлэл хийж, сахилгын зөрчил гаргасан 4 алба хаагчид “АЛБАН ШААРДЛАГА”, хамт олноос нь сахилгын зөрчил гаргасан 3 тасгийн дарга нарт “АЛБАН МЭДЭГДЭЛ”, сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргалгүй ажилласан 5 тасгийн дарга, хамт олноо манлайлан ажилласан 3 алба хаагчид “ТАЛАРХАЛ” гардуулав.
Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзоригоос нийт бие бүрэлдэхүүнд мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр 9, сахилга бат, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр 6 төрлийн үүргийг өгч, “ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, ЭВСЭГ ХАМТ ОЛНЫГ БҮРДҮҮЛЬЕ” уриалгыг гарган сахилга хариуцлага, ёс зүй, ажлын үр дүнгээ дээшлүүлж ажиллахаа илэрхийлэн хамт олон санал нэгтэй гар өргөн баталж, уриалгыг дэмжлээ.
Зөвлөгөөний төгсгөлд алба хаагчдын манлайлал, тэдний сайн талыг сурталчлах зорилгоор 11 алба хаагчийн “Сайн туршлага”-ыг алба хаагчдад танилцуулж, бие бүрэлдэхүүн ая дуугаар түрлэг өргөн зөвлөгөөнийг өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна