/ / АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, АЙМГИЙН ИТХ, ТВ5 ТЕЛЕВИЗИЙН “ШИНЭ ХӨДӨӨ” ЗОРИЛТОТ ТӨСӨЛ НЭВТРҮҮЛЭГ ХАМТРАН 14 СУМЫН МАЛЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ УЛААНБААТАР ХОТОД ТУРШЛАГА СУДЛУУЛЛАА.

АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, АЙМГИЙН ИТХ, ТВ5 ТЕЛЕВИЗИЙН “ШИНЭ ХӨДӨӨ” ЗОРИЛТОТ ТӨСӨЛ НЭВТРҮҮЛЭГ ХАМТРАН 14 СУМЫН МАЛЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ УЛААНБААТАР ХОТОД ТУРШЛАГА СУДЛУУЛЛАА.

Тус Цагдаагийн газраас санаачлан аймгийн хэмжээнд зохион явуулж буй “Таван эрдэнэ” арга хэмжээний хүрээнд Аймгийн ИТХурал, ТВ5 телевизийн “Шинэ хөдөө” зорилтто төсөл нэвтрүүлэгтэй хамтран Дорнод аймгийн 14 сумын малчдын төлөөөллийг оролцуулсан туршлага судлах арга хэмжээ 2019 оны 10 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын алба хаагч нар болон малчдын төлөөлөл ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцах, төрөөс мал аж ахуйн талаар хэрэгжүүлж буй бодлого үйл явцтай танилцах, ТВ5 телевизтэй танилцах, УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай уулзан, мал хулгайлсан этгээдэд оногдуулах Эрүүгийн хуулийн 17.12 дах заалтын талаар санал бодлоо солилцсон байна.

Мөн Төв аймгийн Аргалант суманд очиж, Монгол Улсын шилдэг малчны бүлгээр сүүлийн 2 жил шалгарч байгаа “Шар ямаат” малчдын бүлгийн бүс нутагтаа мал хулгайлах гэмт хэргийг бүр мөсөн таслан зогсоож, бүлгээрээ хамтран олон шинэлэг ажил зохион байгуулсаныг газар дээр нь танилцаж, туршлага судалсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна