/ / “ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” ДОРНОД АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАНД ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

“ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” ДОРНОД АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАНД ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

         Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 95 жилийн ойн хүрээнд өнгөрсөн 9 дүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Илүү сайхан ирээдүйн төлөө” чуулга уулзалтын үргэлжлэл Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт чуулж,  аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны Дорнод аймгийн Зөвлөлийн тэргүүн Ц.Сарантуяа болон 14 сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл бүхий нийт 500 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

         Чуулганаар Аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Нэргүй охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийж, эмэгтэйчүүдийн санал хүсэлтийг сонслоо.

       Чуулганы үйл ажиллагаан үеэр Гэрэлт ирээдүйн төлөө эмэгтэйчүүд, Архидалтын эсрэг эмэгтэйчүүдийн оролцоо, Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг илтгэлүүдийг танилцуулсан байна.

          Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд, хүүхэд өвчтэй хүн асрах зэрэг шалтгаанаар орлого олохгүй амьдарч байгаа нь тэднийг эдийн засгийг хараат байдалд оруулах төдийгүй өөр олон хэлбэрийн хүчирхийлэлд өртөх шалтгаан болдог байна. Тиймээс цаашид орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зэрэг ажлуудыг олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна