/ / ИРГЭНЭЭС ТАЛАРХАЛ ИРҮҮЛЭВ.

ИРГЭНЭЭС ТАЛАРХАЛ ИРҮҮЛЭВ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн, “Шинэ суваг” орон нутгийн телевизийн захирал С.Дэлгэрээс Цагдаагийн ерөнхий газрын 126 дугаарын утсанд талархал ирүүллээ.
Уг талархалд байгууллагын 4 сая гаруй төгрөгний үнэ бүхий “ДРОН”-ыг 2019 оны 10 сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэлд мартаж буусаныг түргэн хугацаанд шалган, бүрэн бүтэн олж өгсөн Цагдаагийн газрын эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Болд, цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Б.Батбаяр болон цагдаагийн дэд хурандаа З.Баянжаргал даргатай Эрүүгийн цагдаагийн тасгийн хамт олонд талархсанаа илэрхийлсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна