/ / ‼️‼️‼️СЭРЭМЖЛҮҮЛЭГ‼️‼️‼️

‼️‼️‼️СЭРЭМЖЛҮҮЛЭГ‼️‼️‼️

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан албан байгууллага, айл өрх бүр өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Улаанбаатар хотод шахмал түлшийг буруу хэрэглэснээс болж ард иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тул иргэд та бүхэн шахмал түлшийг хэрэглэхдээ аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, дараах түлэх технологийн зааврыг чандлан мөрдөөрэй. Үүнд:

Түлшийг чийггүй хуурай орчинд хадгалах.
Ханан пийшинг хөөлж цэвэрлэн, агаарын урсгалыг чөлөөтэй байхаар тохируулах.
Зуух, пийшингийн битүүмжлэлийг шалгаж, нягтлах.
Зуух, пийшингийн янданг хөөлж, цэвэрлэх.
Янданг хэт нам дор байрлуулаагүй эсэхийг нягтлах.
Үнсийг дүүргэхгүй тогтмол цэвэрлэж байх.
Нүүрсний дүүргэлтийг 60-70% байхаар тооцож, хэт ихээр дүүргэж хийхгүй байх.

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, АЛИВАА ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЬЕ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна