/ Ил тод байдал / Цаг үе үйл явдлын мэдээлэл / "ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЖ, АРХИДАЛТГҮЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЬЕ" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

"ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЖ, АРХИДАЛТГҮЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЬЕ" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС БАТАЛСАН “АРХИГҮЙ ДОРНОДЧУУДЫН ТӨЛӨӨ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД "ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЖ, АРХИДАЛТГҮЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЬЕ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЦАГААН-ОВОО, БАЯН-УУЛ СУМДАД 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 7-9-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 105 дугаар тогтоолоор батлагдсан “Архигүй Дорнодчуудын Төлөө” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг архи, согтууруулах ундааны хамаарал бүхий иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундаа борлуулдаг аж ахуй нэгжүүдэд хяналт, шалгалт хийх, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, холбогдох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна