/ / “НАМАР-ЭРҮҮЛ” ЦАГДАА АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “ЯВГАН АЯЛАЛ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“НАМАР-ЭРҮҮЛ” ЦАГДАА АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “ЯВГАН АЯЛАЛ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 940/ “Соён гэгээрүүлэх ажил”, /код 941/ “Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах”, Цагдаагийн ерөнхий газрын даргын А/135 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Зөв хэвшил хандлага-II” аян, “Намар-Эрүүл” цагдаа арга хэмжээний хүрээнд алба хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, спорт явган аялалыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор “Явган аялал”-ыг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, нийт 105 алба хаагч хамрагдлаа.
Явган аялалыг “Эрүүл мэнд хөдөлгөөн” уриан дор явуулж, Хэрлэн голын эрэг хүртэл нийт 7 км явган аялал хийн, тасаг албадын дунд “Буухиа”, “Олс таталт”-ын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулан, тэмцээний нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-ыг Нийтийн хэв журам хамгаалах тасаг, “Дэд байр”-ыг Дотоодын цэргийн тусгай салаа, “Гутгаар байр”-ыг Замын цагдаагийн тасгийн баг тамирчид шалгарсаныг шагнаж урамшууллаа. 
Арга хэмжээний хүрээнд түүх, соёлын өвийг хамгаалах, сурталчилан таниулах, соёлын өвийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд алба хаагчдад аймгийн түүхийн болон байгалийн музейг үзэж сонирхуулсан байна.
Мөн алба хаагчдын дунд “Витаминжуулах” аяныг аймгийн “Монгол эм импекс” концернтэй хамтран зохион байгуулж, 3 төрлийн витамин, амин дэмийг алба хаагчдад тараан, төрсөн өдөр нь тохиож буй 3 алба хаагчдад баярын бялууг гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна