/ Ил тод байдал / Албаны сургалт / АЛБА ХААГЧДАД УР ЧАДВАРЫН ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХ, МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

АЛБА ХААГЧДАД УР ЧАДВАРЫН ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХ, МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Тус Цагдаагийн газраас галт зэвсэг биедээ авч явах эрх бүхий алба хаагчдад “Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх, бэлтгэл хангах журам”-ын хэрэгжилтийг хангах, ур чадварын түвшинг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд зохион явуулж, хууль эрх зүй, биеийн хүч, мэх, тусгай хэрэгсэл хэрэглэх, буудлагын шалгалтуудыг авч 110 алба хаагчид хамрагдлаа.
Биеийн хүч, мэх хэрэглэх, тусгай хэрэгсэл хэрэглэх шалгалтыг 09 дүгээр сарын 26-ны өдөр, буудлагын шалгалтыг Хилийн цэргийн 0132 дугаар ангийн буудлагын талбайд 09 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж, Цагдаагийн газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/85 дугаар тушаалаар албаны галт зэвсэг тавьж олгох, ашиглалт, зарцуулалтад хяналт тавих албан тушаалтан нарыг томилж, “Галт зэвсгийн бүрэн бүтэн байдал, буудлагын үеийн аюулгүй ажиллагааны заавар"-ыг танилцуулан гарын үсэг зуруулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна