/ / “МОНГОЛ ЦАГДАА-БИДНИЙ БАХАРХАЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

“МОНГОЛ ЦАГДАА-БИДНИЙ БАХАРХАЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

“Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх”, “Байгууллагын соёлыг дээшлүүлэх” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Олон улсын “Ахмадын баярын өдөр”-ийг тохиолдуулан “Монгол цагдаа-Бидний бахархал” хүндэтгэлийн арга хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж, алба хаагчид жагсаж хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хошууч Х.Болдбаатар болон ахмад ажилтнууд оролцож, Цагдаагийн газрын байлдааны тугийг залж, ахмад ажилтнууд тугандаа мэхийн хүндэтгэл үзүүлж, залуу насаа дурсан бид бүхэнтэй мөр зэрэгцэн ёслолын жагсаалд хөл нийлүүлэн алхав.
Монгол улсынхаа бүрэн эрхт байдал, төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн, шинэ залуу ажилтнуудыг сурган дадлагажуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Цагдаагийн газрын баярын бичиг, үнэ бүхий зүйл, түлээ нүүрсний хөнгөлөлт урамшууллын эрхийн бичгээр 21 ахмад ажилтныг шагнаж урамшуулав.
“Олон улсын ахмадын өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна