/ Ил тод байдал / Соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ / “ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ”-ЫН СУРГАЛТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ”-ЫН СУРГАЛТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

        ЦЕГ-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр баталсан “Эрүүл цагдаа” хөтөлбөр, “Зөв хэвшил-Зав хандлага” аян, ЦЕГ-ын дэд даргаас 2019 оны 4 сарын 12-ны өдөр ирүүлсэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аян 2019” арга хэмжээний хүрээнд алба хаагч ажилтан, тэдний гэр бүлийн дунд “Эрүүл зөв хооллолт” –ийн сургалт өдөрлөгийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн газар дээр зохион байгуулан тасаг албадууд өөрсдийн хийсэн эрүүл зөв хоолоор ширээ засаж бусаддаа сурталчилан амтлагаа явуулах тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд Захиргааны удирдлагын тасаг 1 дүгээр байр, Шуурхай удирдлагын тасаг 2 дугаар байрт шалгарч идэвхтэй оролцсон алба хаагчдыг урамшуулсан юм.

Өдөрлөгийн үеэр Аймгийн нэгдсэн эмнэлэгийн амбулторын дарга, дотоод шүүрлийн эмч Н.Цэцэгмаа “Эрүүл зөв хоололт” сэдвээр сургалт зохион байгуулан, эрүүл мэнддээ анхаарах, эрүүл зөв хооллох талаар мэдээлэл ойлголт өгч, алба хаагчидтай чөлөөт ярилцлага хийсэн нь алба хаагчид эрүүл, зөв амьдарлын дадал хэвшилтэй болоход нөлөөлсөн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна